Гэрэгэ залах учир
onday, March 8, 2010 Гэрэгэ залахын учир Их Монгол Улс цогцлон байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Алтан Гэрэгэ Гaдаад хэргийн яаманд залжээ. Энэ талаар тvvхийн ухааны доктор, Онц бөгөөд Бvрэн эрхт элчин сайд Т.Төмөрхvлэгээс тодрууллаа. -Гэрэгэ гэж юу гэсэн vг вэ? -Гэрэгэ бол уг нь пайз юм л даа. Их Монгол Улсын vед нэг ёсондоо одоогийн паспортын оронд хэрэглэгдэж байсан биеийн байцаалт, албан баримт юм. Vг зvйн vvднээс энэ vгийн гарвалыг нь хэлний эрдэмтэд тодорхой тайлбарласныг олж vзсэнгvй. Гэрээ хэлэлцээрийн гэрээг худам монгол vсгээр Гэр э гэж бичдэг. Гэрэгэг бол Гэрэгэ гэж бичдэг. Чингэхээр цаад vгийн гарвал нь гэрчилэх гэсэн санаа болов уу, юу вэ гэвэл гэрчилэх гэдэг vгийг гэрэчилэхv гэж бичдэг. Гэрч хэмээх vгийг гэрэчи нь бичих жишээтэй. Тэгэхээр гэрэгэ гэдэг vг маань зээлдмэл vг биш, яах аргагvй баталгаа гэсэн санаа бvхий монгол vг мэн гэдэг нь лавтай. -Алтан Гэрэгэ, мөнгөн Гэрэгэ гэх зэргээр ярих юм. Хэдэн янзын Гэрэгэ гэж байсан юм бол? -Алт, мөнгөн Гэрэгэгээс гадна төмөр, модон Гэрэгэ гэж бас байжээ. Тэгэхээр лав дөрвөн янзын Гэрэгэ гэж байсан байж таарах нь. Элчийн зэрэг зиндаагаар алтан Гэрэгэ, мөнгөн Гэрэгэ гэх зэргээр ялгаж олгодог байсан хэрэг биздээ. Днепр мөрний хавиас малтаж гаргасан нэг Гэрэгэгийн ар, өвөр талын зургийг vзвэл гонзгойдуу маягийн авсаархан пайз л юм даа. Дээгvvрээ элдэв бэлгэдлийн хээ хуартай, дугуй сэнжтэй. Доор нь монгол vсгээр "Тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг. Тvргэн", "Мөхөс өөрийн бие явсан адил зохисыг vзэн шийтгэсvгэй", "Мөнх тэнгэрийн хvчин дор хэн эс биширвээс алагдахуй" гэх зэргийн бичээстэй байсан юм гэнэ лээ. Марко Пологийн номд гардaгаар, Их хааны нэрийн өмнөөс олгосон алтан, мөнгөн пайзтай монгол болоод европын элч нарыг өртөөгөөр зорчиход нь унааны морь залгуулах, хоноглох /тайн/ гэр, шvvсний хонь бэлтгэх зэргээр элдэв vйлчилгээг саадгvй vзvvлэх учиртай байжээ. -Монголын эзэнт гvрний өртөө улаа хэзээ бий болсон юм бэ? -Өмнө нь бол төрийн сайд тvшмэд, гадаадын элч жуулчид болон худалдаачид өөрсдиин дур зоргоор орон нутгийн ард олноос уургын улаа гаргуулж хэрэглэдэг байжээ. Уургын улаа гэдэг нь дайчилж гаргуулах гэсэн vг. Эзэнт гvрэн тэлж хvчирхэгжихийн хэрээр уургын улаа төр засаг, захиргаа, цэрэг дайны болоод худалдааны хэрэг, гадаадтай харилцан нэвтрэлцэх хэрэгцээг бvрэн залгуулж чадахаа больжээ. Ийм учир Өгөөдэй хаан 1235 онд эзэнт гvрний өртөөний албыг шинэчлэн өөрчилжээ. Чингээд нийслэл Хархорумаас баруун зvг Цагаадайн улсаар дайруулан Алтан ордон хvртэл, зvvн урагш Бээжинг өнгөртөл олон суурь өртөө байгуулжээ. Персээс өртөөгөөр гарсан элч зургаа хоноод л Хархорумд ирдэг байсан юм гэнэ лээ. Ингэхээр Монголын хаад ямар ч атугай Персээс явуулсан шинэ жимс иддэг байсан гэсэн vг биздээ. -Алтан Гэрэгэ гэдгийг одоо манай улс залж онцлохын утга учир юу вэ? -XIII зууны эхний хагас гэхэд Монгол гvрэн, Хархорум хотын алдар цуу дөрвөн зvг, найман зовхист тvгж харь орны элч төлөөлөгчид, аянчин жуулчин, худалдаа наймааны хvмvvс олноор цувдаг их хөлийн газар болжээ. Эзэнт гvрний цэрэг - улс төрийн бодлого лавширч элчин харилцааны жин нэмэгдэхтэй зэрэг гадаад улсуудтай тухайн vеийнхээ дипломат сэтгэлгээний хэмжээнд харилцах хэрэгтэй болно биздээ. Vvнд гадаад харилцааны бичиг хэргийн алба хөгжих шаардлага гарч ирэх нь мэдээж. Монголын эзэнт гvрний удаа дараагийн олон хаадын бичиг захидлыг эрдэмтэд одоо хэр нь бvрэн гvйцэд тайлж уншиж дуусаагvй л байгаа шvv дээ. Vvнд монгол бичгээр, дөрвөлжин vсгээр, хятад хэлээр, араб vсгийн тvрэг хэлээр, араб хэлээр, перс хэлээр маш олон баримт бичиг тvvхийн өв болон гадаад гvрэн улсуудын архив, номын санд хадгалагдаж буй. Гэрэгэ бол тэрхvv олон баримт бичгийн нэг бvрэлдvvн нь л юм л даа. Одоо бол Монгол Улсын гадаад харилцааны нэгэн зvйл бэлгэ тэмдэг болж байгаа юм гэж хэлж болох юм. Ийм ч учраас гадаад харилцааг Их хаан "төрийн алтан аргамж" гэж нэрлэсэн утгад нь нийцvvлэн залж дээдлэх нь зvйн хэрэг буй за. -Монголын их гурний цэрэг улс төрийн бодлогын сөрөг талыг бид гадарладаг. Харин эерэг талаас нь яривал ямар вэ? -Чингис хааны байгуулсан их гvрэн дэлхийн хагаст ноёрхлоо тогтоож чадсаныг "Монголчууд ертөнцийг засан тохинуулсан" гэх буюу "Рах Монголика" гэж бичдэг тvvхчид бас бий. Vvнд Францын Шантал Лемерше-Кэлкжаи гэдэг авъяаслаг эрдэмтнийг нэрлvvштэй байна. "Их засаг хууль"-д "Бид бvх газар орныг дагуулан захирах ёстой" гэж заасан хийгээд эзэн Чингис, vгэнд ордоггvи танхай улс аймаг байна гэж нэг удаа айлдсан баримт "тэнгэрт нэг наран, газарт нэг эзэн" гэсэн туйлын зорилгынх нь тусгал бололтой. Чингэхдээ Монголын хаад ертөнцийг засан тохинуулахыг ганцхан улсын хvрээнд бvтэх юм гэж ухаарч байсан шинжтэй. Онцлон хэлэхэд эзэлсэн орнуудынх нь хэлхээ харилцаа өргөжихийн хирээр зах зээл нь холбогдоод эдийн засаг цэцэглэн хөгжсөн нь "Монголчууд Ертөнцийг засан тохинуулсан" хэрэг гэлтэй. -Vvнийгээ жаахан дэлгэрvvлбэл ямар вэ? -Монголын их гvрэн Хятадаас Газар дундын тэнгис хvртэл vлэмж их нутгийг эзэлснээр Ромын эзэнт улс мөхсөн цагаас хэлхээ тасарсан Ази, Европын худалдаа наймаа сэргэн урьд өмнө vзэгдээгvй сонин хачин бараа таваар урсан орж ирээд олон хэлийн улс амьтны цааш нааш зорчин танилцах эрин vе эхэлжээ. Нарийвчлан өгvvлбэл, Туркестан хийгээд Перс, Хятадыг монголчууд Европтой золгуулжээ гэсэн vг. Тvvхийг ганц хараар нь яриад vнэнийг мэдvvлж чадахгvй. Тэгвэл манай алдарт өвгөд дээдэс Европ, Алс дорнодын хооронд vйлдвэр, урлаг соёл, шинжлэх ухааны ололт харилцан нэвтрэхийн урт гvvр болж өгснийг эдvгээ бид бахархан тэмдэглvvштэй. Алс Европоос дипломат элч, жуулчин худалдаачид Монгол, Хятад руу цувж vл мэдэх газар орныг тандан сонирхож, тvvнийг дагаад амьдрахын шинэ арга ойлголт, шинэ бодол сэтгэлэг хоёр тивийн аль алинд орж ирснийг vл хайхран ямар ч дэвшилгvй хэмээх нь өрөөсгөл vзэл мөнөө дөө. Монголчуудын ачаар Энэтхэгээс тооны ухаан, мусульман шашинтнуудын одон орны мэдлэг Хятадад нэвтэрснийг vгvйсгэх хvн одоо арай гарахгvй байлгvй дээ. Эртний Нанхиадаас бууны дарь, луужин арабчуудаар дамжин Европт хvрснийг тvvхчид олонтаа бичдэг. Гэтэл монголчуудын нөлөөгөөр ном хэвлэх арга, цаасан мөнгө, галт зэвсэг Европт хvрснийг дуугvй өнгөрдөг нь мэн тоогvй.
бичсэн: Сургалтын блог төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 809