2012-03-26,12:20

Алтан хаан


Тvмэдийн Алтан Хан (1507-83) Оршил Батмөнх Даян Хаан улсаа зургаан тvмэн болгов. Зvvн жигvvрийн 3 тvмнийг Хаан удирдана. Yvнд 1. Цахар, 2. Урианхан, 3. Халх тvмнvvд орно. Даян хааны хөвгvvд болох Гэрболд, Очирболд, Арболд, Ачболд, Гэрсэнз нарын өмч болно. Цахар нь Чингис, Хасар нарын удамын овог аймгуудаас бvрдэх бөгөөд их хааны хувийн улс гэж тооцогддог байв. Баруун жигvvрийн 3 тvмнийг Жонон удирдана. (Даян хааны 3 дахь хvv Барсболд). Yvнд 1. Ордос, 2. Тvмэд (Арсболдын эзэмшил), 3. Асуд + Харчин + Еншөөбvv. (Чинтайжийн эзэмшил) 1543 онд Батмөнх Даян Хаан нас баржээ. Хаан ширээг тvvний ач Боди-Алаг (1504-1547) өвлөн авсан боловч жинхэнэ утгаараа хаанчилж чадаагvй юм. Баруун тvмнvvд хvчирхэгжиж, хаандаа захирагдахаасаа илvv өрсөлдөх болжээ. Yvний тод жишээ бол Даян хааны 3 дахь хvv Барсболд жононгийн (2 дахь) хvv Тvмэдийн Алтан хан билээ. Алтан Хан хэмээх ханлиг vvссэн нь 1542-1543 онд Алтан ханы ханлиг vvссэн нь Даян хааны дараахи vеийн, зvvн Монгол дотроо хамгийн анхны "улс доторхи улс" байлаа. Бие даасан энэ хvчирхэг ханлиг хөрш зэргэлдээ тvмнvvдээ нөлөөнийхөө бvс болгож эхэлжээ. Уг нь баруун жигvvрийн тvмнvvд Ордосын Жононд захирагдах ёстой боловч Тvмэдийн Алтан Хан энэ эрхийг өөртөө авсан байна. Удалгvй Алтан Хан бvх Монголын хаан ширээнд санаархаж эхлэв. (хожим өөрийгөө Гэгээн хаан зэргээр өргөмжилсөн гэх тvvх бий.) Их Хаан Боди Алагийн хvv Дарайсун 1547-1557 онд хаан ширээнд суужээ. Дарайсуныг хаан болоход Алтан хан "чухал vvрэг" гvйцэтгэсэн болов уу. Тиймдээ ч тэр тvvнээс Чингисийн 8 цагаан гэрийг нэхэж аваад зогсохгvй, "Их хааныг хамгаалагч" цол хvртжээ. "Их Хаан" Дарайсун өөрийн Цахар тvмнээ авч хуучин нутгаа орхин, Хянганы нуруу орчимд нvvн оджээ.. Алтан Хан ийнхvv улс төрийн гол өрсөлдөгчөө замаасаа холдуулсны дараа, гадаад худалдаа, дотоод эдийн засгийн асуудалд онцгой анхаарсан байна. Тvvний тооцоолсноор Хятадтай тайван замаар худалдаа хийх нь асар их өртөгтэй дайн хийж, дээрмийн аргаар мөнгө олсноос 5 дахин ашигтай байлаа. Хятадын цэргийн яамны сайд : "манай умард хил дайн дажингvй, амар жимэр байх нь бидэнд юу юунаас илvv чухал. Мөн бидэнд морь мал, тvvхий эд их хэрэгтэй байна" гэж хэлж байжээ. Морины наймаа хамгийн ашигтай байсан байна. Хятадын зvгээс төмөр, дайны техникийн зориулалттай эд зvйлсийг Монголчуудад худалдаалах нь хориотой байв. Гэвч Тvмэдийн Алтан Хан Хятадыг цэрэглэн мордож, худалдааны зарим хоригийг хvчээр цуцлуулж чаддаг байв. Тvvнчлэн тэрээр Тvвд, Шинхай (Хөх Нуур), Турфан руу газар нутаг эзлэх, худалдааны зам нээх зэрэг зорилгоор цэрэг илгээж байсан байна. Тvшээт Хан хэмээх ханлиг vvссэн нь Баруун Монголд Хойд болон Хошууд аймгийн дунд ширvvн дайн дэгдэж байжээ. Энэ vед буюу 1552 онд Алтан Хан умар зvг рvv амжилттай довтолж Хар Хорум орчим байсан Ойрдуудыг хvчтэй цохиж ухраав. Тvр эзгvйрээд байсан энэ нутагт Хөлөн, Буйр нууруудын баруун хойд нутгаар тархан суурьшиж байсан Халх тvмний хагас (ар отгууд) нь нvvн ирж суурьшжээ. (зарим ар отог нь Халх голын адаг орчим малаа маллан нvvдэллэн амьдарч байжээ. тэднийг мөн нааш нь хамт татжээ.) Халх тvмэн зvvн жигvvрт (хууль ёсны Их Хаан Дарайсунд) харьяалагдаж Гэрсэнз (Залайртайж) -ийн эзэмшил болох 12 отгоос бvрддэг байв. Эдгээр нь ар 7 отог, өвөр 5 отог (Баарин, Жаруд, Хонгирад, Баягуд, Учирад) гэж хуваагдана. Өвөр 5 отог нь Халх голын эх болон Хянганы нурууны наад хэсэгт vлдсэн болов уу. Ар 7 отог нь дээр хэлсэнчлэн 1553 оны орчим баруун зvг нvvж бие даасан угсаатан болох эхлэл тавигдав. Авдай ноён 1554 онд Тvшээт Ханг vндэслэн байгуулснаар Ар Халхын анхны Ханлиг бий болов. Тvшээт Хан Аймаг ч гэж ярьдаг. Тvшээт хан нь зvvн Монгол дотроо Тvмэдийн алтан ханы дараа ордог хоёр дахь бие даасан ханлиг улс болно. Ө.х. "улс доторхи улс". Илэтгэл шаштирт дурьдсанаар Авдай ноён шажныг дэлгэрvvлэх vйлсэд vнэнчээр хvчин зvтгэсний учир Далай ламаас "Тvшээт" цолыг хvртсэн байна. "Тvшээт" гэдэг нь анхандаа шашны цол байсан боловч "Хан" гэдэг vгтэй нийлж төрийн засаг захиргааны удирдах албаны нэр болон хувирчээ. Тvмэдийн Алтан хан Ар Халхын ханлигийг анхнаас нь дэмжиж байлаа. Учир нь өрсөлдөгч зvvн тvмнvvдийн хvчийг сулруулахын зэрэгцээ vнэнч холбоотонтой болох, мөн баруун Монголын Ойрдуудтай шууд хиллэх нь багасаж, завсрын жийрэг (дайснаас халхлах) бvс vvсгэх зэрэг олон давхар ач холбогдолтой байв. Алтан Хан ба Далай Лам Алтан Хан 1560 онд Хөх хотыг байгуулах шийд гаргаж, сvм дугана босгож, орчуулгийн сургуулиудыг олноор нь байгуулаад зогсохгvй салбаруудаа Ордос, өмнөд Тvмэд болон хожим ар Халхад байгуулж байжээ. Тvvнчлэн 1578 онд Алтан Хан Тvвдийн Гэлvгпа урсгалын толгойлогч лам Содномжамцад "Далай " цол олгов. Содномжамц тэгснээр шууд 3 дугаар далай лам болж, өмнөх 2 ламд нь 1-, 2- дугаар далай лам гэдэг нэрийг буцаан хэрэглэхээр тогтсон байна. Алтан Ханыг (1582 онд) нас барсаны дараа тvvний "ханлиг улс" -ын хvч нөлөө суларч, vvрэг роль нь асар хурдан багасчээ. Хvчний тэнцвэр алдагдаж, Монгол тvмнvvдийн хооронд өрсөлдөөн дахин ширvvсэв. Далай Лам 1588 онд Монголд айлчилж яваад бурхан болжээ. Алтан Ханы хvv Далай ламын хойд дvрийг нь өөрийн хvvхдvvд дотроосоо тодруулсан нь шашны гэхээсээ илvv, бусад Монголчуудаа дахин Тvмэдийн нөлөөнд оруулах гэсэн "улс төрийн алхам" байсан болов уу. Дөрөвдvгээр Далай лам нь Алтан Ханы ач хvv байсан байна. Төгсгөл буюу таамаглалд тулгуурласан товч дvгнэлт Тvмэдийн Алтан Хан Монголд шарын шашин дэлгэрэхэд маш чухал vvрэг гvйцэтгэжээ. Гэвч тэрээр Монгол төрийн нэгдмэл байдлыг бэхжvvлж чадаагvй юм. Тvмэд аймгаа (тvмнээ) бие даасан ханлиг болгосноор харин ч феодалын бутралыг тvргэсгэсэн гэж vзэх талтай. Ордосыг нөлөөнийхөө бvсд оруулсан байна. Уг нь баруун тvмнvvд (жигvvр) дотроо Ордос ахлах ёстой. Алтан хан нь Монголын Даян хааны орыг залгамжилсан цахарын Боди Алагийн хvv Дарайсунтай эрх мэдэл булаалдан өрсөлдөж, улмаар зvvн жигvvрийн Цахар тvмнийг нутгаас нь аажмаар тvржээ. Харин (зvvн жигvvрийн) ар Халхыг зvvн тvмнvvдийн (Цахарын) нөлөөнөөс гарч, бие даасан ханлиг болон салахад нь тууштай дэмжсэн байна. (Уг нь Цахарын Хаан салаад явсан аймгуудаа дайлаар мордож, буцааж авчрахыг оролддог байж. Харин энэ удаа Тvмэдийн Алтан ханаас айгаад хөдөлж чадаагvй биз. Мөн тэртээ тэргvй зvvн тvмнvvд салж бутарч, цаашаа холдож нvvсэн Цахарын хааны нөлөөнөөс аяндаа гарах нөхцөл давхар бvрдсэн биз ээ.) Тvвдvvд Монголчуудын энэ өөрчлөлтийг өөрсдөдөө ашигтайгаар удирдахыг хичээж эхэлснээр Монгол тvмнvvдийн гадаад ба дотоод бодлогийг тодорхойлдог маш идэвхитэй "шинэ оролцон тоглогч" оор тодров. Монголын хаан, хангууд, ноёд тус бvрдээ Буддын шашныг хувьдаа өмчилж, тvvгээрээ бусдыгаа нэгтгэхийг чармайж байв. Гэвч бие биенээ хvлээн зөвшөөрч, бусдынхаа туган дор явах дургvй тул хямрал мөргөлдөөн их гарч байсан байна. Эцэст нь хувь хvнийх нь хувьд тодорхойлоход Тvмэдийн Алтан хан нь гарамгай зохион байгуулагч, шашны нэрт зvтгэлтэн төдийгvй мөн чадварлаг эдийн засагч, соён гэгээрvvлэгч, номч хvмvvн байлаа.
бичсэн: Сургалтын блог төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 540

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл бичих



:-)