Дайны тухай
Дайн гарах болсон шалтагууд Аркдюк Франц Фердинандын амь насанд халдсан нь Дэлхийн Нэгдvгээр дайны галыг асаасан билээ. Гэвч энэ дайны уг vндэс vнэндээ 19 дvгээр зууны vеэс vvсч, хөгжиж иржээ. Дэлхийн Нэгдvгээр дайны гол шалтагуудад: нэгдvгээрт, национализмын газар авалт, хоёрдугаарт, цэргийн хvчний өсөн бэхжилт, гуравдугаарт, колонийн төлөө өрсөлдөөн, дөрөвдvгээрт, цэргийн холбооны тогтолцоо бий болсон зэргийг нэрлэдэг. Национализм газар авсан нь. Дэлхийн Нэгдvгээр дайн эхлэхээс өмнөх зуугаад жилvvдэд Европ том дайнуудаас зайлсхийж чадаж байв. Жижиг дайн тулалдаан гарлаа ч олон улс орныг хамардаггvй байлаа. Харин 19 дvгээр зууны vеэс Их дайныг vvсгэж болох хvчин энэ тивийг бvхэлд нь эзэгнэж эхэлжээ. Энэ хvчнийг национализм гэх бөгөөд vvнийг товчхон тодорхойлбол тухайн хvн өөрийн харъяалагдах vндэстэндээ vнэнч байх, мөн тэр vндэстний улс төр, эдийн засгийн эрх ашиг, зорилго бусад бvх улс орнуудынхаас дээгvvр тавигдах ёстой гэсэн итгэл vнэмшил болно. Yндэстнvvдийн зорилго, эрх ашиг байнга зөрчилдөж, тойрон гаршгvй тэдгээр зөрчилдөөнvvд дайнд хvргэж болзошгvй болоход дээрх эх оронч vзлийн хэтрvvлсэн хэлбэр дайн гарах энэ магадлалыг улам ихэсгэх ажээ. Дээр нь, vндсэрхэг бахарлал нь vндэстнvvд жижиг зөрөлдөөнийг том хэрэг болгож дөвийлгөхөд тvлхдэг байв. Ийнхvv өчvvхэн маргаан, гомдол ч шууд дайнд хөтлөх шалтаг болж болохоор байлаа. 19 дvгээр зууны vед ижил хэлтэй, нэг тvvхтэй, эсвэл нэг соёлтой хvмvvсийг национализм нэг бvлэгт нэгтгэж байв. Ийм хvмvvс өөрсдийгээ тухайн vндэстний бvлгийн буюу vндэстний гишvvн гэж vзэх болжээ. Национализм олон жижиг орнуудыг нэгтгэсээр эцэст нь Итали, Герман хэмээх хоёр том хvч vvсэхэд хvргэжээ. Yндэстнvvдийг Итали буюу Германд нэгтгэж нийлvvлэхэд дайн гол vvрэг гvйцэтгэсэн байна. Баруун Европын олон оронд хvмvvстээ сонгуулийн эрх өгсөн нь vндсэрхэг vзлийн бодлогод халуун дэмжлэг болсон аж. Сонгуулийн эрх иргэдийн vндэсний хэргvvдийг сонирхох сонирхлыг нь vлэмж дээшлvvлж, мөн vндэсний бахархлыг нь ихэд нэмэгдvvлжээ. Yvний дvнд парламентын засаглал маш хvчтэй болж ирэв. Нөгөө талаас, зvvн европын Австри-Унгарын, Оросын, мөн Оттоманы хаант улсууд национализмын нөлөөгөөр доройтож байлаа. Эдгээр эзэнт гvрнvvд эрх чөлөөгөө эрмэлзсэн олон vндэстний бvлгvvдийг өөртөө багтаан захирч байсан билээ. Yндэстний бvлгvvдийн дундах зөрчилдөөн Балканы нутагт, зvvн хойд европын Балканы Пенинсула дахь орнуудад онцгой хурц байв. Тэндэхийн багтаж ядсан зөрчилдөөнvvдэд ямар нэгэн том дайны гал асах аюул нvvрлэж байсан тул Пенинсула Европын дарины уурхай гэж нэрлэгджээ. Балканы ихэнх нь Оттоман эзэнт гvрний хэсэг байв. 1821-ээс 1913 онд эхлээд Грек, дараа нь Монтенегро, Серб, Румын, Болгар, тэгээд Албани тусгаар тогтнолоо олж авчээ. Австри-Унгарын болон Оросын эзэнт гvрнvvд ч Оттоман гvрний сулралыг ашиглан Балкан дахь нөлөөгөө нэмэгдvvлж байв. Балканыг өөрийн хяналтандаа оруулахын төлөө өрсөлдөөн Дэлхийн Нэгдvгээр Дайныг өдөөсөн олон хямрал, зөрчилдөөн дээр нэмэр болжээ. Серб Слав нутгийг нэгтгэх хөдөлгөөнийг манлайлав. Хамгийн хvчирхэг слав улс болох Орос Сербийг дэмжиж байлаа. Харин, дотор нь слав национализм тасралтгvй буцлан зовоож байсан Австри-Унгар славуудын нэгдлээс болгоомжилж байв. Олон сая славуудыг гvрэндээ багтааж захирсан Австри-Унгар 1908 онд Босниа-Херцеговинагийн Балкан нутгийг Серб өөртөө нэгтгэснээс нь болж ихэд хилэгнэв. Тэнд олон олон сербvvд амьдардаг байсан тул Серб улс тэр нутгийг хяналтандаа авмаар байсан юм байжээ. Дэлхийн нэгдvгээр дайн гарахаас өмнө европын орнуудад цэргийн хvч урьд өмнөхөөс vлэмж нэмэгджээ. Цэргийн хvчийг нэмэх болон улс орны хvчин чадлыг өсгөхөд олон тvмний оролцоо, хvчин зvтгэлийг национализм идэвхжvvлэн дэмжиж байлаа. 19 дvгээр зууны сvvлээр Герман дэлхий дээр хамгийн сайн бэлтгэгдсэн армитай байв. Цэргийн хууль ёсоор биеийн чадвартай бvх залуу эрчvvд тайван цагийн энэ армид хамрагдаж, тvvний хэмжээ, хvчийг өсгөлцөж байлаа. Бусад европын улсууд Германы санаачлагыг даган өөрсдийн армийг өргөтгөж эхэлжээ. Англи эхэн vедээ Германы цэргийн хvчний хvчирхэгжилтийг төдий л ойшоосонгvй. Арлын орон болох Нэгдсэн хаант улс дэлхийд хамгийн хvчтэй тэнгисийн цэргийн флоттой байсан бөгөөд флотынхоо хамгаалах чадварт найдаж байв. Гэтэл, 1898 оноос Герман өөрийн тэнгисийн цэргийн хvчийг Британынхтай тэмцэлдэхvйц хэмжээнд очтол хөгжvvлж чаджээ. Герман далайд хамгийн том хvчин болохоор шийдэж зvтгэсэн нь тэднийг Британийн ноцтой дайсан болгож хувиргав. 1906 онд Брит флот хамгийн анхны модерн байлдааны хөлөг онгоц болох Dreadnought-ыг усанд тавилаа. Хvнд зэвсэглэсэн энэ онгоцны буудах чадал тэр vеийн бvх онгоцнуудынхаас хол давж байв. Харин германчууд яг тийм онгоц хийхээр яаран ажилдаа оржээ. Технологийн хөгжил (багж зэмсэг, материал болон vйлдвэрлэлийн техникийн хөгжил) цэргийн хvчний сөнөөх чадварыг vлэмж нэмэгдvvлэв. Урьд хождынхтой харьцуулахад хамаагvй оночтой бөгөөд хурдан бууддаг хvнд автомат буунууд болон бусад шинээр зохиосон зэвсгvvд гарч иржээ. Цэргvvдийн ба цэргийн хангамжийн хөдөлгөөнийг уурын усан онгоц, төмөр зам хурдасгах боломжтой болжээ. 19 дvгээр зууны сvvл гэхэд технологийн ачаар улс орнууд илvv урт хугацааны дайн хийж, илvv их хохирол vvрэх чадвартай болсон байв, харин цэргийн шинжээчид, судлаачид ирээдvйн дайн богино хугацаанд явагддаг байх болно гэж таамаглаж байлаа. Колонийн төлөө өрсөлдөөн. 19 дvгээр зууны сvvл, 20 дугаар зууны эхэн гэхэд европын vндэстнvvд Африкыг бараг бvхэлд нь, Азийн нэлээд хэсгийг өөрсдийн колони болгосон байв. Колоний төлөө хөөцөлдөөн европын vйлдвэржилт хөгжихийн хэрээр улам хvчээ авч байлаа. Колониуд европын vйлдвэрvvдийг тvvхий эдээр хангаж, vйлдвэрлэсэн бvтээгдэхvvнvvдэд нь зах зээл болж, мөн хөрөнгө оруулах нөхцөл бололцоо олгож байв. Харин колонийн төлөө өрсөлдөөн европын орнуудын харилцааг яваандаа хурцатгав. Өрсөлдөгч хvчнvvдийн хооронд маргаан, зөрөлдөөн бараг жил бvр гарах болж, зарим тохиолдолд дайн тулаандаа хvрэх нь ч энvvхэнд байлаа. Цэргийн холбооны тогтолцоо. Дэлхийн нэгдvгээр дайны өмнө цэргийн холбоо гэдэг нь европын хvчнvvдэд баталгаат байдлыг хангах зорилготой гэж ойлгогдож байв. Аль нэг улс өөр улстай юмуу улсуудтай холбоотон болсноор бусад улс тvvнийг довтлохоос тvдгэлзэнэ гэж итгэж байсан хэрэг. Хэрвээ өөр улс дайрдаг юмаа гэхэд дайруулсан улсын холбоотнууд тvvнд туслахаар ирэх, эсвэл дор хаяж дундыг сахиж хоцорно гэдгийн баталгаа нь холбоотны гэрээ байлаа. Хэдийгээр цэргийн холбоонууд тухайн улсад хамгаалалт өгч байсан боловч энэхvv тогтолцоо тодорхой аюул заналыг ч мөн бий болгожээ. Холбоо байгаа учир аль нэг орон ганцаараа хийхдээ эргэлзэх байсан хэргийг бусад орнуудтай азаа vзэн хийх зоригтой болжээ. Дайн болдог юм гэхэд зөвхөн маргалдагч хоёр биш, өөр олон орнууд орох болно гэдгийг холбооны тогтолцоо хэлж байлаа. Өөрт нь ямар ч хамаагvй оронтой, эсвэл ямар ч сонирхол байхгvй хэргийн төлөө дайнд оруулахаар цэргийн холбоо аль нэг гишvvн орныг хvчилж болно. Yvний зэрэгцээ олон холбооны гэрээний нөхцлvvд нууц байсан бөгөөд энэ нууцлагдмал байдал аль нэг орон өөрийн vйлдлийн vр дагаварыг буруугаар тооцоолоход нэрмээс болж байлаа. Гурвын Холбоо (The Triple Alliance). 1870 оноос дэлхийн нэгдvгээр дайн эхлэх хvртэл европын гадаад бодлогын төвд Герман улс зогсож байв. Германы ерөнхий сайд, канцеллар Отто фон Бишмарк өөрийн орны баталгаат байдлыг бэхжvvлэхийн тулд олон холбоо байгуулжээ. Эхлээд Австри-Унгарыг холбоотноо болгов. 1879 онд Герман, Австри-Унгар хэрэв аль нэг рvv нь Орос довтолбол нөгөө нь дайнд бас орно гэж тохиролцжээ. Энэ гэрээнд Итали улс 1882 онд нэгдсэн бөгөөд vvнээс хойш уг гэрээг Гурвын Холбоо гэх болжээ. Холбооны гишvvд аль нэгийг нь хоёроос дээш тооны улс довтолсон тохиолдолд нөгөөдvvл нь тусална гэж тохиролцсон байна. Хожим нь Бишмарк Австри-Унгар болон Германыг Орос улстай ч холбоотон болгож дөнгөжээ. Гурван Эзэн хаадын Холбоо (Three Emperors' League) гэж алдаршсан тохиролцоог 1881 онд байгуулж, энэ гурвын аль нэг нь өөр ямар нэг улстай дайн хийвэл бусад нь саармаг (төвийг сахиж) vлдэхээр тэд тохиролцжээ. Мөн Бишмаркын зvтгэлээр Балкан дахь нөлөөллийн төлөө өрсөлдөгч Австри-Унгар ба Орос улс тухайн нутагт олж авсан эрх мэдлvvдээ харилцан хvлээн зөвшөөрцгөөсөн аж. Тэрбээр ийнхvv хоёр улсын хооронд мөргөлдөөн vvсэх аюулыг багасгасан байна. 1890 онд Бишмарк албаа орхисны дараа европын бусад улсуудтай Германы харилцаа муудаж эхэлжээ. Германы баруунтаа орших Франц улсыг тvvний зvvнтээ байрлах хөршvvдтэй: Австри-Унгар ба Оростай холбоо байгуулахад нь Бишмарк саад хийж чадаж байв. Харин 1894 онд, хэрэв Гурвын Холбооны аль нэг улс цэргээ хөдөлгөвөл тэд ч мөн цэргээ хөдөлгөх тухай Орос улс Францтай гэрээ байгуулжээ. Аль нэг рvv нь Герман халдсан тохиолдолд харилцан туслалцана хэмээн мөн тохиролцсон байна. Ентенте Гурвал. 19 дvгээр зууны туршид Англи улс бусдаас хол, тусгаар байх гадаад бодлого барьж байв. Гэтэл Германы флот хvчирхэгжиж, Англи өөртөө тvнш хайх хэрэгтэй болжээ. Ингээд Англи тусгаарлах бодлогоо орхихоор шийдэв. 1904 онд колониудын талаарх эртний vл ойлголцлуудаа Франц улстай цэгцэлж нэг тийш болгоод Entente Cordiale (Нөхөрлөлийн Гэрээ)-д гарын vсэг зуржээ. Хэдийгээр гэрээ цэргийн туслалцаа vзvvлэх амлалт, тангараг агуулаагvй боловч хоёр улс хамтарсан цэргийн төлөвлөгөө ярилцах замдаа ийнхvv орсон байна. 1907 онд Орос улс Entente Cordiale-д нэгдэснээр гэрээ Ентенте Гурвал хэмээгдэх болов. Ентенте Гурвал Гурвын Холбоо шиг гишvvн орнууддаа дайнд орох vvрэг тулгасангvй. Хэдий ийм боловч эдгээр холбоонууд vvссэнээр Европ эсрэг тэсрэг хоёр тал болон хуваагдсан билээ. >>>
бичсэн: Сургалтын блог төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 408